Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг одоогийнхоос 5 дахин хурдан цэнэглэгддэг баттерей бүтээснээ зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Графен элементийн бүтэц

Өнөөдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани графен дээр суурилсан шинэ баттерей бүтээснээ зарлажээ. Шинэ баттерейны цэнэг хураах багтаамж нэмэгдэж, цэнэглэгдэх хурд 5 дахин нэмэгдсэн гэнэ.

Графен дээр суурилсан уг баттерей одоогийн стандартаас 45 хувь илүү цэнэг хураадаг багтаамжтай болж байгаа ажээ. Графен бол нүүрстөрөгчийн нэг хэлбэр бөгөөд цахиураас 140 дахин хурдан цахилгаан дамжуулдаг тул баттерейны хамгийн төгс материал гэгддэг.

Шинэ баттерейг 12 минутад бүрэн цэнэглэдэг бол одоогийн лидиум ион баттерей нэг цаг болдог юм.

Мөн Цельсийн 60 хэм хүртэл орчинд ажиллах чадалтай тул шинэ баттерейг цахилгаан машинд ашиглах боломжтой гэж Самсунг тайлбарлажээ. 1991 онд анх хэрэглээнд нэвтэрсэн лидиум ион баттерей нь багтаамж болон цэнэглэх хурдныхаа хязгаарт тулчихаад байгаа юм.

Тиймээс дараа үеийн шинэ баттерей зах зээлд гарах цаг нь болсон гэж мэргэжилтнүүд үздэг.

Самсунг энэхүү шинэ бүтээлийнхээ патентийг Өмнөд Солонгос, АНУ-ын байгууллагуудаас авахаар мэдүүлээд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Korea Herald