Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ

ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, мөргөлдөх хэлбэрээр 15, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ.

Нийслэл Улаанбаатарт осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн байна. 

Харин орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т нь нас барсан хэргийг шалгаж байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

 

Эх сурвалж: ЗЦА