Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” багц сургалт эхэллээ

ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна.

Чуулганыг угтаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС хамтран төлөөлөгчдөд зориулж 2017 оны арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” багц сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын нээлт өнгөрөгч Ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 09.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо.

Нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Г.Сүхбат нар үг хэлэв.

Сургалтад аймаг, нийслэлийн соёл, урлагийн салбарын 300 гаруй төлөөлөгч хамрагдлаа.

 

Эх сурвалж: БСШУСЯ