Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батсайхан: Хууль зөрчиж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашигт малтмалын лицензийн хууль бус олголт болон 30 гэр бүлтэй холбоотой гэх мэдээллийг шалгах ажлын хэсэг Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэд байгуулагдаж байгаа аж. Энэ талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/753534884832082/

Геологич Б.Батсайхан "30 гэр бүл Монголын ашигт малтмалыг бүрэн эзэмшээд байна гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү асуудлыг шалгахаар УЕП-ын дэргэд ажлын хэсэг байгуулагдсан гэсэн яриа гараад сар гаруй болж байна. Монгол Улс ашигт малтмал дээр тулгуурлаж хөгжих нь зөв. Дэлхийн бүх улс орон ингэж хөгждөг. Гэхдээ ашигт малтмалын тухайд хууль бус үйл ажиллагаа бий.

Энэ талаар мэдээллийн хэрэгсэлд хандахаар амжилт олдоггүй. Айвенхоу майнз компанийг хүн бүр мэдэж байгаа. Тус компани 2007 онд 35 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг өөр компани руу шилжүүлсэн байдаг. Ингэхдээ татвар төлөөгүй нь хууль зөрчсөн.

Энэ талаар өмнө нь ярьж байсан ч хүлээж авдаггүй байсан. Хэрвээ намайг ямар нэгэн байгууллагын нэр хүндэд халдаж байна гэвэл шүүхэд өгч болно. Нэр төрөө хамгаалахад бэлэн байна. Мөн 20,883 гэсэн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хууль зөрчин олгогдсон. Энэ зөвшөөрлийг Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ жинст суманд хаалттай тендерээр олгоод байгаа.

Энэ тусгай зөвшөөрлийн талбайн хоёр талд нь "Эрдэнэ Монгол" ХХК-ийн XV-16,956 болон XV 15,569 гэсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнууд дээр алт, молибдений ордууд илрээд байгаа. Тухайлбал "Эрдэнэ Монгол" ХХК-ийн мэдээлж буйгаар 45 тонн хүртэлх алтны нөөцтэй алтан нар төсөл тэнд хэрэгжиж байна.

Энэ нь Бороогийн алтны нөөцтэй дүйцэхүйц хэмжээний орд гэсэн үг. Энэ хоёр талбайн хооронд хамгийн багадаа 5 километр урттай хайгуулын талбай байна. Энэхүү хэтийн төлөв сайтай газрыг хууль бусаар 20,883 гэсэн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлд хамруулан гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгосон нь нэн харамсалтай. 
11 сарын 20-нд Ашигт малтмал газрын тосны газрын даргад гомдол хүргүүлсэн. Баянхонгор аймгийн сумдад олгосон тусгай зөвшөөрлийг тендер зарлаж болохгүй талбайд олгосон талаарх гомдол юм" гэлээ.