Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Ардын Намын 28 дугаар их хурлын шийдвэрүүдийг танилцуулна

ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN

Монголын Урчуудын Эвлэлийн Уран зургийн галeрэйд

10:00 цагт Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хулгай, хүчирхийллээс хүүхдийн хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зорилготой “Цахлай” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцоно. 

11:00 цагт “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдааны талаар нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газраас мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн ордонд

10:30 цагт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийнэ.

АТГ-ын Олон нийтийн төвд

11:00 цагт АТГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Тусгаар Тогтнолын Ордны 6 дугаар давхарт

11:30 цагт Монгол Ардын Намын 28 дугаар их хурлын шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийнэ.

Live conference center-т

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх “Lead talks” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ-аас үйл ажиллагаа, хилийн чанад дахь Монголчуудын болон ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг эргүүлэн татах асуудлаар төр засгийн удирдлагуудад явуулсан шаардлагын талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд 

12:00 цагт Ашигт малтмалын лицензийн хууль бус олголт болон 30 гэр бүлтэй холбоотой гэх мэдээллийг шалгах ажлын хэсэг УЕПГ-ын дэргэд байгуулагдаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Д.Нанжидын “Бүжгийн урлагт 70 жил” үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

БСШУСЯамны хурлын танхимд

12:00 цагт Дохионы хэлний шинэ сургалтын платформ болох "Ярьдаг гар-1" төслийн танилцуулга болно.

Төрийн ордны “Г” танхимд

14:00 цагт Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүдээс гаргасан томилгооны сонсгол хийх тухай асуудлыг судлах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.