Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Лаос улстай оюутан солилцох шинэчилсэн хөтөлбөрт гарын үсэг зурлаа

ikon.mn
2017 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн албан ёсны айлчлал хийж байна.   

Энэ хүрээнд Боловсролын сайд нар албан ёсны уулзалт хийж, оюутан солилцооны шинэчилсэн хөтөлбөрт  гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр сайд нар хоёр орны харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, оюутан солилцоо, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. 

Манай хоёр улс 1976 оноос хойш харилцан оюутан солилцож эхэлжээ. Өнөөдрийг хүртэл Засгийн газар хоорондын тэтгэлгээр хоёр улсын нийт 60 орчим залуус оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан  аж.

Энэхүү айлчлал нь  БНАЛАУ-ын Боловсрол, спортын  сайдын  түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал учраас хоёр улсын Засгийн газар  ихээхэн ач холбогдол өгч байна. 

 

Эх сурвалж: БСШУСЯ