Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын оргодол цэргийн эмчилгээний зардал өндөр гарч, хэн төлөх нь тодорхойгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Өмнөд Солонгосын хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яам мэдэгдэл хийж, Хойд Солонгосын оргодол цэргийн эмчилгээний зардлыг засгийн газрын холбогдох яам, агентлагууд хэлэлцсэний дараа хаанаас төлөхийг шийднэ гэж мэдэгджээ.

Арваннэгдүгээр сарын 13-ны Даваа гарагт 24 настай цэрэг Өмнөд Солонгосын хилээр зугтаж ирэхдээ Хойд Солонгосын харуулуудад буудуулж, хүнд шархдсан юм.

Түүнд хэд хэдэн удаа хагалгаа хийж, эмчилсний дараа гарсан зардал нь 100 сая вон ($92,000) болсон байна.

Одоогоор энэ мөнгийг ямар байгууллага хариуцах нь тодорхойгүй байгаа гэнэ. Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Эмчилгээний зардал маш өндөр байгаа тулд бид холбогдох яам, агентлагуудтай зөвшилцөж, хэрхэн төлөхийг шийднэ” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Мөн оргодол цэрэг Хойд Солонгосын талаар чухал мэдээлэл өгч чадах эсэх нь эмчилгээний төлбөрийг хаанаас гаргахад нөлөөлөхгүй гэдгийг тэр бас хэлсэн байна.

Цэргийг хилээр нэвтрэх үед Хойд Солонгосын дөрвөн харуулын цэрэг олон удаа араас нь буудаж, таван сум биенд нь туссан байсан юм. Одоогоор цэргийн биеийн байдал сайжирч, амь насанд нь аюулгүй болсныг Сувон дахь Ажоу их сургуулийн эмнэлгийн мэс заслын эмч Ли Кук Жон мэдэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News