Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ тагнуул хийдэг ургамал гаргаж авах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэвсэгт хүчин дараа үеийн тагнуулын хэрэгсэл болгож, генийн өөрчлөлт оруулсан ургамал гаргаж авахыг сонирхож байна.

Ийм ургамал нь тухайн орчныхоо мэдээллийг бүртгэн авч чаддаг байх ёстой гэнэ. Нэгдсэн улсын армид ашиглагдах шинэ технологи боловсруулах үүрэгтэй DARPA (Defence Advanced Research Project Agency) байгууллага ийм ургамал гаргаж авах санаагаа ирүүлэхийг эрдэмтдээс хүсжээ.

Өмнө нь DARPA Зөвлөлтийн талыг цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээгээ зөрчиж байгаа үгүйг тагнахын тулд хиймэл дагуул, газар хөдлөлтийн мэдрэгч системийг ашигладаг байв.

Харин одоо хэрэгжүүлэх APT (Advanced Plant Technologies) төслийн хүрээнд ургамлыг ашиглан тагнах арга нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

ATP төслийн менежэр Блэйк Бэкстин “Ургамал нь орчин тойрныхоо физиологийн өөрчлөлтүүдийг, тухайлбал гэрэл, температур, химийн бодисууд, шавьж, нян зэргийн мэдээллийг санадаг байх юм” гэж тайлбарлаж байна.

Харин ургамалд гарч байгаа өөрчлөлтийг алсаас унших төхөөрөмж нэгэнт бий болоод байгаа гэнэ. Тухайлбал ургамлуудын санасан мэдээллийг газраас, агаараас, бүр сансраас уншиж авч чадахаар болсон юм байна. ARPA өмнө нь ердийн ургамлаас мэдээлэл авч туршсан ба харин генийн өөрчлөлт оруулснаар үүнийгээ улам сайжруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн генийн өөрчлөлттэй ургамал тагнах орчиндоо зохицон ургахад асуудал тулгардаг нь эрдэмтдийн шийдэх ёстой нэг зүйл гэнэ.

Эрдэмтдийн санааг шалгаруулах ажиллагаа арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Виржиниа мужийн Арлингтон хотод болох ажээ.

 

Эх сурвалж: Independent