Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост хоригдох ял аваад суллагдаж байсан АНУ-ын иргэн сэжигтэй байдлаар амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гомез ерөнхийлөгч асан Картерын хамт АНУ-д ирж байгаа нь

2010 онд Хойд Солонгосын шоронд хоригдож, АНУ-ын ерөнхийлөгч асан Жими Картерийн тусламжтайгаар суллагдаж байсан иргэн Сан Диего хотод сэжигтэй байдлаар амиа алдсаныг цагдаа шалгаж эхэлжээ.

38 настай Айжалон Махли Гомезийн цогцос өнгөрсөн Баасан гарагт Сан Диего хотын нэгэн цэцэрлэгээс олдсон юм байна. Урьдчилсан шалгалтаар түүний үхэл ямар нэг аллага биш, бас осол эндэгдэл, амиа хорлолт гэх шинж илрээгүй байгааг мөрдөн байцаагчид мэдээлжээ.

Бостон хотын уугуул Гомез нь англи хэлний багш мэргэжилтэй бөгөөд саяхан Сан Диегод шилжиж ирсэн байна. Түүнийг Хятадын талаас хууль бусаар хил давсан хэрэгт буруутган Хойд Солонгосын тал 2010 онд баривчилж байсан юм.

Улмаар найман жилийн ял сонсож, хөдөлмөрийн лагерьт хоригдож байсан ба энэ үедээ амиа хорлох гэж оролдож байжээ.

Тухайн оны наймдугаар сард ерөнхийлөгч асан Жими Картер Пёньянд зочлон Гомезийг суллуулах талаар хэлэлцээр хийсний эцэст Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Илээс ховор олддог өршөөлийг хүртэж байв.

 

Эх сурвалж: AFP