Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама Британи хүргэнтэй болж магадгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн 19 настай том охин Малия Обама Британий чинээлэг айлын хүүтэй болзож эхэлжээ.

Өнгөрсөн амралтын өдөр Харвард-Иелийн их сургуулиудын хооронд болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр Малия нэгэн залуутай үнсэлцэж байгаа дүрс хэвлэлүүдээр тарсан юм. Харин тэр залуу нь Рори Фаркуарсон хэмээх Британий иргэн болохыг Daily Mail сонин тодруулжээ.

 

Адилхан 19 настай Фаркуарсон өнгөрсөн жилээс эхлэн Харвардад суралцаж эхэлсэн байна. Обамагийн охин мөн энд суралцаж байгаа юм. Шинэ найз залуу нь Британий хөрөнгө оруулалтын компанийн захирлын хүү юм байна.

Тэр Британий жилийн $47,000 орчим төлбөртэй дунд сургууль төгссөн, сургуулийнхаа Рэгбигийн багт тоглодог, шилдэг сурагч байсныг хэвлэлүүд тодруулжээ.

Залуугийн эцэг 57 настай Чарльз Фаркуарсон нь Лондон хотод төвтэй Insight Investment Management Limited компанийн гүйцэтгэх захирал бол 58 настай эх Катерин нь мэргэшсэн нягтлан бодогч юм байна.

Тэдний гэр бүл Лондоны Вүүдбрижэд $2 саяын үнэтэй, 6 унтлагын өрөөтэй амины сууцанд амьдардаг болохыг Британий хэвлэлүүд мэдээлжээ.

Рори Фаркуарсоны өнгөрсөн зун авхуулсан гэрэл зураг:

 

Эх сурвалж: Business Insider