Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

11 дүгээр сарын хүүхдийн мөнгө дансанд орж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

УИХ-аас бүх хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ.

Ингэснээр найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь өгсөн.

Харин 11, 12 дугаар сарын мөнгийг тухайн сарын 20-ны өдрөөс хойш дансанд нь шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байсан юм.

Энэ дагуу хүүхэд бүрт 20,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж эхэллээ.

Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банканд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулахыг зөвлөж байна.

2018 оноос зорилтот бүлгийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор 164.2 тэрбум төгрөгийг тусгажээ.