Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсаас бартаат замын 60 мотоцикл өгч, 32 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдлээ

ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Германы Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын ТХГ-уудад бартаат замын 60 мотоциклийг өнөөдөр өглөө

Мөн "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-д 32 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгохоор боллоо.

Монгол орны  тусгай хамгаалалттай газруудын хамрах газар нутгийн хэмжээ том,  хүрч ажиллахад бартаа саад ихтэй, дэд бүтэц харьцангуй муу хөгжсөн зэрэг онцлогтой учраас хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг  чанартай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээр УТХГН-ийн Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргаадад эдгээр мотоциклуудыг хүлээлгэн өгч байгаа юм. 

ХБНГУ-ын Засгийн газар нь Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I шатанд 11.5 сая евро, II шатанд 13.5 сая евро, нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) санхүүжүүлэн олгож байгаа билээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх, Доротий Швиллийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайдтай хийсэн уулзалтаар ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел төслийн хэрэгжилтийг амжилттай явагдаж буйг онцлон тэмдэглэж, тус төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар дахин 6 сая еврогийн буцалтгүй тусламжийг нэмж олгох болсныг мэдэгдсэн байна.

Ёслолын ажиллагаанд ГХЯ, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцов. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол орны байгаль орчны салбарын хөгжилд гаргасан хувь нэмрийг үнэлэн сайд Н.Цэрэнбат нь ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Гласс-ыг Байгаль орчны тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэгээр, Германы Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дах салбарын захирал, П.Гиоргиев-ыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр тус тус шагнав.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг