Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани Оросын суртал нэвтрүүлгийг ялгаж харуулдаг үйлчилгээ нээхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк өөрийн хэрэглэгчдэд Оросын суртал нэвтрүүлгийн мэдээллийг үзэж байгаа эсэхийг нь хэлж өгдөг портал нээхээр болсноо өчигдөр зарлалаа.

Уг портал сайт нь 2017 оны сүүлээр ашиглалтад орох ба хэрэглэгчийн дагасан Фэйсбүүк болон Инстаграм хуудас нь Кремлийн дэмжлэгтэй ажилладаг эсэхийг мэдээлэх юм байна. Facebook Help Center үйлчилгээгээр дамжин нэвтрэх энэхүү систем нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын хугацаанд идэвхжсэн хуудсуудыг ялгаж харуулах гэнэ.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын засгийн газар сошиал сүлжээгээр дамжин нөлөөлсөн гэж хэргийн хүрээнд Фэйсбүүк ийм арга хэмжээ авчээ.

Google компани бас саяхан Оросын суртал нэвтрүүлгийн сайтуудыг хайлтын үр дүнд илрэхэд хэцүү болгох алгоритм нэвтрүүлэх гэж байгаагаа зарласан юм.

 

Эх сурвалж: The Verge