Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын байлдааны нисэх онгоц Японы эргийн орчимд осолдлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн хүчний ачаа тээвэрлэгч онгоц, зорчигч, багийн гишүүд нийлсэн 11 хүний хамт өнөөдөр Окинава арлын ойролцоо осолджээ.

Нисэх онгоц USS Ronald Reagan тэнгисийн тээвэрлэгч хөлөг онгоцонд хүрэхээр нисэж яваад Номхон далайд унасан байна.

C-2 Greyhound нисэх онгоц нь зорчигч, шуудан, ачаа тээвэрлэж хүргэхээр Японы арлаас хөөрсөн аж. 50 гаруй жил үүрэг гүйцэтгэж байгаа уг онгоцыг удахгүй алсын тээврийн Osprey нисэх онгоцоор солих гэж байжээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн 7 дугаар флот эрэх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.

Ослын шалтгааныг тодорхойлоогүй байгааг флотын командлал мэдээлсэн байна.

Нисэх онгоцны хүрэх гэж байсан USS Ronald Reagan тээвэрлэгч хөлөг нь энэ үед Филиппиний тэнгист байрлаж байжээ.

АНУ-ын тэнгисийн 7 дугаар флот энэ жил барцад ихтэй байгаа. Тэдний хоёр ч хөлөг Азийн усан бүсэд бусад хөлөгтэй мөргөлдөж, нийтдээ 17 усан цэрэг амь үрэгдээд байна. Уг ослуудын улмаас тэнгисийн цэргийн дээд удирдлагын найман алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн юм.

 

Эх сурвалж: Independent