Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы гүнж Макогийн хуримын товыг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Японы эзэн хааны ордны захиргаа өнөөдөр буюу Лхагва гарагт гүнж Макогийн хуримын товыг зарлажээ.

Эзэн хаан Акихитогийн ууган ач болох Мако гүнж энгийн иргэнтэй гэрлэхээр болсон тул хэргэм зэргээсээ татгалзаж, хааны гэр бүлээс хасагдах юм. Тэр их сургуулийн найз Кэй Комуро гэх залуутай ирэх оны арваннэгдүгээр сарын 4-нд хуримаа хийхээр болсон байна.

Токиогийн Империал зочид буудалд болох хуриманд 83 настай эзэн хаан Акихито, хатан Мичико нар оролцохоор болжээ. Акихито эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээнээсээ 2019 оны хавар буух тов саяхан тодроод байгаа. Энэ нь амьд ахуй цагтаа хаан ширээнээсээ татгалзсан анхны тохиолдол болох юм.

Хуримын өмнө адилхан 26 настай хосууд “Носай но Ги” гэгддэг сүй тавих ёслолыг ирэх гуравдугаар сарын 4-нд үйлдэнэ. Уг ёслолыг Ням гарагт тааруулсан нь сүйт залуу Комурогийн ажилтай давхцуулахгүй байх зорилготойг ордны захиргаа мэдээлжээ. Комуро нь нэгэн хуулийн фирмд ажилладаг юм.

 

Эх сурвалж: Japan Today