Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч эр дэлхий хавтгай гэдгийг батлахаар нисэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхий бөөрөнхий гэх хэвшмэл ойлголтыг өөрчилж, хавтгай гэдгийг нь батлахын тулд Америк эр өөрийн бүтээсэн пуужингаар хөөрөх гэж байна.

Хагас мянганы түүхтэй дэлхий бөөрөнхий гэх онолд итгэдэггүй, 61 настай лимузины жолооч, Калифорний иргэн, “галзуу” хочит Майк Хьюжес энэ долоо хоногийн сүүлээр нисэхээр болжээ.

Тэр уурын хөдөлгүүртэй пуужингаа $10,000 орчмоор босгосон гэнэ. Түүний энэ ажлыг Research Flat Earth хэмээх дэлхийг хавтгай гэдэгт итгэгчдийн нийгэмлэг санхүүжүүлсэн гэнэ.

Хьюжес 800 км/цаг хурдтай пуужингаараа Мохэйвийн цөлөөс хөөрөн аль болох өндөрт гарч, дэлхийг хавтгай гэдгийг батлах баримт олж ирэх ажээ.

“Би шинжлэх ухаанд итгэдэггүй. Аеродинамик, шингэний динамик, агаарт биес хэрхэн зорчдог, пуужингийн хошуу, хөдөлгүүрийг хэрхэн бүтээдэг талаар би мэддэг. Гэхдээ эдгээр нь томьёо төдий зүйлс. Шинжлэх ухаан, уран зөгнөл хоёрт үндсэндээ ялгаа байхгүй” гэж тэр ярьжээ.

Түүний нээлт “дэлхий бөөрөнхий гэх яриаг нэгмөсөн дарах” гэнэ. Гэхдээ энэ аялал ноён Хьюжесийн анхны оролдлого биш. Тэр 2014 онд Аризонагийн тэнгэрт нисэх гэж оролдоод хүнд бэртэж, удаан хугацаанд хэвтэрт орж байжээ.

Tэр “Үхлээс айхгүй байна гэдэг тэнэгийн шинж. Гэвч энэ дэлхий дээр байгаа хэн ч үхлээс зайлж чадахгүй. Би түүхэнд хэний ч зүрхлээгүй гайхалтай зүйлийг хийх хүсэлтэй. Хүн төрөлхтний түүхэнд хэн ч өөрийн зохион бүтээсэн пуужингаар нисэж байгаагүй юм” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: Independent