Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Боратын дүрд тоглосон жүжигчин Чехийн жуулчдын торгуулийг төлөхөд бэлэн гэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Чехийн зургаан жуулчин Казахстаны нийслэл Астана хотод байдаг “I Love Astana” бичигний дэргэд Борат киноны гол дүрийн өмсдөг усны хувцастай зургаа авхуулах гэж байгаад цагдаад саатуулагдсан юм.

 

Тэднийг танхайрсан гэж үзээд хүн тус бүрийг 22,500 тэнгэгээр ($67) торгож явуулсан гэдэг. Тэгвэл энэхүү киноны гол дүрийг бүтээсэн Британий хошин шогийн жүжигчин Саша Барон Коэн өөрийн Фэйсбүүк хуудсандаа Чех жуулчдын торгуулийг нөхөн төлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ,

“Чех найз нартаа хэлэхэд, өөрсдийгөө мөн гэдгийг баталсан мэдээллийг над руу явуулаарай. Тэгвэл би торгуулийг тань буцаан төлөхөд бэлэн байна” гэж тэр бичсэн байна.

2006 онд түүний голд дүрд нь тоглосон “Борат” кино улс үндэстний нэр төрийг гутаасан тул Казахстанд хориглож, Астанагийн эрх баригчид шүүхэд хандахаар жүжигчнийг сүрдүүлж байв. Гэхдээ тус улсын гадаад хэргийн сайд сүүлд “Борат” кино Казахстаныг зорих жуулчдын тоог нэмэгдүүлсэн тул Барон Коэнд талархал илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: Independent