Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оросуудыг Сталинизмийн дурсамжаас салгах санааг Рамзан Кадыров дэвшүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Чечений БНУ-ын засгийн газрын тэргүүн Рамзан Кадыров Орос орныг Сталинизмийн гашуун дурсамжаас нь салгах санааг дэвшүүлжээ.

Хэрвээ Сталины шарилыг төрөлх Гүрж улсын талд шилжүүлж өгвөл Оросуудын сэтгэл амрана гэж тэр хэлсэн байна.

“Бид сайн санааны илэрхийлэл болгож, Сталины шарилын үлдэгдлийг Гүржид шилжүүлж, эх нутагт нь оршуулах хэрэгтэй. Сталины үед Гүрж нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан. Тиймээс ингэх нь утга учиртай үйлдэл болно. Сая сая Оросууд Сталины сүнс Оросоос явсныг мэдээд чөлөөтэй амьсгалах болно” гэж Интерфакс агентлагт ярьжээ.

Чечений тэргүүн өмнө нь Владимир Лениний шарилыг бунхнаас гаргаж, оршуулахыг уриалж байсан юм. Энэ ярилцлагадаа Кадыров бас Зөвлөлтийн удирдагчдын нэг Никита Хрушевийн дурсгалыг хүндэтгэх ёстой гэж ярьжээ.

Хэрвээ Чечений нутагт түүний хөшөөг босгох, аль нэг чухал байгууламжид нэрийг нь өгөх бол Кадыров эргэлзэлгүй дэмжих гэнэ. “Хрушевийн намтарт хар бараан мөрүүд байсан ч хамаагүй. Тэр бол Чечень, Ингушийн ард түмэнд шударга ёсыг авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагч юм” гэсэн байна.

Кадыров “Хрушевийн дурсгалыг мөнхжүүлэх талаар ОХУ бодох ёстой гэж би хувьдаа боддог” гэж ярьжээ.

1944 онд Чечень, Ингуш гаралтай 500,000 хүнийг Кавказийн уулсаас буулгаж, Төв Азид цөлж байв. Харин 1957 онд Хрушев Сталины энэ шийдвэрийг цуцалж, уулын иргэдийг нутагт нь буцаасан бөгөөд түүхэнд энэ үеийг “Хрушевийн дулаарал” гэдэг юм. 1961 онд Кавказийн ихэнх иргэд төрөлх нутагтаа буцсан гэдэг.

 

Эх сурвалж: Interfax