Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Севилья хэсгээс шалгарах боломжоо хадгалж үлдлээ

SPS телевиз
2017 оны 11 сарын 22
SPS
Зураг зураг

Урд шөнө Аваргуудын лигийн хэсгийн шатны 5 дугаар тойргийн ээлжит тоглолтууд явагдлаа. Тэмцээний Е хэсэгт багтсан Спартак Москва клуб хэсэгтээ “хомоол хамаж” байсан Словенийн Мариборыг хүлээн авч тоглосон.

Хаалга руу чиглэсэн довтолгоо харьцангуй цөөн өрнөсөн энэхүү тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Зе Луйс 82 дахь минутад оруулсан ч шүүгчийн мэдлийн 90+2 дахь минутад Мариборын Ясмин Мешанович тоог тэнцүүлж Спартакийн амжилтаас чангаасан. Хэсгийн нөгөө тоглолт болох Испанийн Севилья болон Ливерпүүлийн тоглолт энэ тойргийн хамгийн онцлох тоглолт байлаа.

“Улаанууд” эхний хагаст тооны харьцааг 3:0 болгож тэргүүллийг харьцангуй эрт авсан ч хоёрдугаар хагаст Севильягийн довтлогч Виссам Бен Йеддер 51 болон 60 дахь минутуудад хоёр гоол оруулж тооны харьцааг ойртуулсан. Зочид ялалтаа хадгалж үлдэхийн тулд бүхнийг хийсэн ч шүүгчийн мэдлийн 90+3 дахь минутад гоол алдаж, тоглолт 3:3-ын харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр E хэсгийг Ливерпүүл 9 оноотой тэргүүлж байгаа бол Севилья 8, Спартак Москва 6, Марибор 2 оноотой тус тус удаалж байна.

Бусад тоглолтын үр дүн:

  • Бешикташ 1:1 Порту
  • Манчестер Сити 1:0 Фейеноорд
  • Наполи 3:0 Шахтёр
  • Монако 1:4 Лайпциг
  • АПОЭЛ 0:6 Реал Мадрид
  • Боруссия Дортмунд 1:2 Тоттенхэм
Зураг