Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: МАН-ын XXIX Их хурал дээр данагар сайхан зогсож байхын ерөөлийг дэвшүүлээд тамгыг хүлээлгэж өгье

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

МАН-ын даргаар сонгогдсон У.Хүрэлсүхэд намын тамгыг МАН-ын дарга асан, УИХ-ын дарга М.Энхболд гардуулж өглөө.

М.Энхболд “МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн олонхын санал авсан У.Хүрэлсүхийг намын даргаар сонгох тогтоолыг баталлаа. У.Хүрэлсүх таньд МАН-ын даргаар сонгогдсон явдалд баяр хүргэж, өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

Мөн намын даргын сонгуулийн өрсөлдөөнд нэр дэвшиж, шударгаар өрсөлдсөн Д.Хаянхярваа танд сайн сайхныг хүсье. 

У.Хүрэлсүх та ардын хувьсгалыг оройлон мандуулсан, ард түмнээ дайнд хүртэл удирдаж байсан дэлхийд данстай намын 1996 оноос тоолвол найм дахь даргаар та сонгогдож байна.  

Өнөөдөр би энэ албыг хоёр дахиа  4 жилийн хугацаанд хашиж хүлээлгэж өгөх гэж байна. Намаа УИХ-д 65 суудалтай болгосон. Энэ нь миний намын даргаар ажиллах хугацаан дахь хамгийн товч тайлан гэж бодож байна.

2020 онд МАН-ын 100 жилийн ой болно. МАН-ын XXIX Их хурал дээр данагар сайхан зогсож байхын ерөөлийг дэвшүүлж МАН-ын тамгыг У.Хүрэлсүх танд хүлээлгэж өгье" гэлээ.