Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Майцэцэгийг МАН-ын гишүүн гэдэг нь тогтоогдоогүй тул нэр дэвшүүлэх боломжгүй гэжээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

МАН-ын XXVIII Их хурал хаалттай үргэлжилж, даргаа сонгох асуудлаар гишүүд санал өгч байна. МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёр нэр дэвшиж байгаа юм. 

МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдөх байсан ч нэрээ татсан. Түүнчлэн "Эксклюзив" компанийн гүйцэтгэх захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэр дэвших өргөдлөө өгсөн ч татгалзсан хариу авчээ.

Учир нь Тэрбээр Баянгол дүүргийн МАН-ын 121-р үүрт харъяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдоогүй байгаа тул намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг албан бичигт дурьджээ. 

Албан бичиг: