Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ИНЭЭДМИЙН ЦУВРАЛ: "Онгон Жэйн" ирэх Даваа гарагаас гарч эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"Онгон Жэйн" инээдмийн кино нь  АНУ-ын The CW сувгийн дэлгэцнээ анх 2014 онд гарч үзэгчдийн хүртээл болж байжээ. Тус цувралыг Венесуэлийн телевизийн олон ангит кино болох “Жуана ла Вирген” киноноос сэдэвлэн бүтээсэн байна. Цувралын гол дүр болох Жэйний дүрийг Америкийн инээдмийн алдартай жүжигчин Жина Родригез амилуулжээ.

Энэхүү киног Монголын үзэгчдэд хүргэхээр болсон байна. "Channel 11" телевиз албан ёсны эрхтэйгээр энэ сарын 27-ноос буюу ирэх Даваа гарагаас "Онгон Жэйн" киног гаргаж эхлэхээр болжээ.

Кинонд олны танил уран бүтээлчид дуу оруулах аж.

ВИДЕО: 1

Киноны товч агуулга:

Сүсэг бишрэлтэй, ажилсан хичээнгүй Венесуэл гаралтай бүсгүй Жэйн Виллануэллагийн амьдралд санаанд оромгүй гэнэтийн явдал тохиосноор тус киноны үйл явдал өрнөнө.  Жэйн эр нөхөрт гарах хүртлээ цэвэр ариун байдлаа хадгалах гэр бүлийн хатуу ёс заншилыг сахидаг бүсгүй боловч нэгэн өдөр эмнэлэгт эмч нар түүнийг андуурч хиймлээр үр тогтоож жирэмслүүлнэ.

 Улмаар Жэйн болон түүний мөрдөгч найз залуугийн хооронд үл ойлголцол гарах бөгөөд эмч нарын андуурч Жэйнд суулгасан үрийн донор нь Жэйний ажилладаг зочид буудлын эзэн, анхных нь хайрт  болох эхнэртэй эрэгтэй байж таарна. Ингээд санамсаргүй бие давхар болсон Жэйн шинэ ээж болохдоо бэлдэхээс гадна цаашдын ажил амьдралаа хэрхэн авч явах вэ, найз залуугаа сонгох уу, эсвэл хүүхдийнхээ төрсөн эцгийг сонгох уу гэх мэт амьдралын хүндхэн сонголтуудын өмнө тулгарч ирнэ.

ВИДЕО: 2

Шагнал:

Жина Ропдригез уг кинонд бүтээсэн дүрээрээ 72 дахь Алтан бөмбөрцөг наадмаас Цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авчээ.

Түүнээс гадна Америкийн кино институтээс Пибодигийн нэрэмжит шагнал болон оны шилдэг телевизийн хөтөлбөр шагналыг хүртжээ.