2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
27°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
13°
16:00
S32
20°
17:00
S32
21°
18:00
S32
21°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32
03:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: Зөвлөгөөнөөс хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох уриалга гарна

Сүхбаатар дүүрэг
2017 оны 11 сарын 21
Сүхбаатар дүүрэг
 

Хүчирхийллийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхээ хэрхэн хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох ялангуяа гэр бүлийн, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд“... Бид хүчирхийллийн тухай мэдээллийг эмзэглэж хүлээж авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх, хамгаалах бодит ажлуудыг хийх ёстой. Сүхбаатар дүүрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байртай болох асуудлыг шийдвэрлэж, 2018 оны төсөвтөө суулгасан. Энэхүү зөвлөгөөнөөс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох уриалга гарна. Уриалгыг бүх шатны байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь үр дүн юм” гэдгийг онцоллоо.

Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, дүүргийн Улаан загалмайн хороо, “Лантуун дохио” ТББ, “Сайн үйлс” ТББ-ууд хамтран оролцож, мэдээлэл, судалгаа шинжилгээ, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, цаашид хийх шаардлагатай арга хэмжээнүүдийнхээ талаар зөвлөлдсөн юм. 

Энэ удаагийн сургалт зөвлөгөөнд иргэд, хүүхэд гэр бүлтэй хамгийн ойр ажилладаг 1-20 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ЕБС-ийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч, сургалт хариуцсан холбогдох мэргэжилтэн болон СӨХ-ны ажилтнууд оролцов. 

Зөвлөгөөнөөс гарсан уриалгыг бүрэн эхээр нь хүргэх болно.

x