Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхийг хэлэлцэнэ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн цэц энэ сарын 29-ний өдөр Дунд суудлын хуралдаан хийхээр товложээ.

Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь тайван жагсаал, цуглаан хийх иргэний  эрх чөлөө болон тэгш эрхийн талаарх зарчмыг хязгаарлах зэргээр Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл иргэнээс иржээ.

Энэ дагуу маргааныг хянан хэлэлцэх аж.

 

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч