Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хурцын асуудлаар сонсгол хийхийг дэмжжээ

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 11 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуваарийн дагуу хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль болон Элчин сайдыг томилох нээлттэй сонсголын талаар хэлэлцсэн байна. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа Банкны хүүгийн дээд хязгаарыг тогтоохтой холбоотой хуулийн төслөөр гишүүдэд мэдээлэл өгчээ.

АН-ын бүлгийн зүгээс албан ёсны мэдээлэл өгөөгүй ч зарим эх сурвалжийн хэлснээр Солонгос улсад Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол хийхийг дэмжжээ. Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Нээлттэй сонсгол хийх товыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зарлах юм байна.

Зураг