Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Боулингийн УЛСЫН АВАРГУУД тодорлоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Боулингийн улсын аварга шалгаруулах XII тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /11 дүгээр сарын 18,19-нд/ Big Bowling төвд боллоо. Уг тэмцээнд 8 клубын эрэгтэй 50, эмэгтэй 25 тамирчин оролцож аваргуудаа тодруулсан юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Монголын боулингийн холбоо, Биг энтертайнмент ХХК-ууд хамтран зохион байгуулсан уг тэмцээн нь Боулингийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой аж.

Монголын Боулингийн холбооны удирдах бүрэлдэхүүнд 10 дугаар сард өөрчлөлт орж, шинэ залуу боловсон хүчнээр хүч сэлбэжээ. Тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Э.Нандинзүрх “Боулингийн холбоо Биеийн тамир, спортын хороотой хамтран ажиллаж байгаа. Бид 2018 онд болох Азийн наадамд баг тамирчдаа бэлтгэж, амжилттай оролцуулах зорилготой байна. Мөн 2023 онд Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрх авсан бөгөөд тамирчдаа бэлтгэж амжилт гаргахаар ажиллаж байгаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй нийт баг тамирчиддаа амжилт хүсье” гэдгийг онцлов.

Монголын Боулингийн Холбооны ЕНБД Г.Магсаржалам “Энэ тэмцээний гол онцлог нь 2018 оны Азийн наадамд оролцох тамирчдаа тодруулах зорилготой. Мөн он гараад гурван том тэмцээн болохоор төлөвлөгдсөн. Тиймээс бид Монгол Улсынхаа шигшээ багийг бүрдүүлж, дараагийн тэмцээнүүдэд амжилттай оролцох зорилго тавьсан. Өнөөдрийн тэмцээнд спортын мастер М.Түвшинсанаа тэргүүтэй Монголын шилдэг тамирчид оролцож байна. Боулингаар хичээллэж буй хүмүүсийн тоо өсч, нас нь залуужиж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ спортын давуу тал нь насны хязгааргүй бөгөөд хүнээс дээд зэргийн төвлөрөл шаарддаг учраас оюун санаа болон биемахбодод сайнаар нөлөөлдөг. Боулингаар хичээллэсэн хүмүүс маш сайхан хамт олон, найз нөхөдтэй болдог” гэв.

Улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг, мастерс гэсэн төрлөөр аваргуудаа тодруулсан юм.
"Тамирчид бие биетэйгээ гэхээсээ илүү өөрөө өөртэйгээ өрсөлддөг"

Монгол Улсын анхны Спортын мастер М.Түвшинсанаа “XII удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Миний хувьд 1998 оноос хойш боулингийн спортоор хичээллэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Азийн тоглолтонд гурван удаа, Зүүн Азийн тоглолтонд гурван удаа, Дэлхийн цомд хоёр удаа оролцож байсан. Мөн олон улсын нээлттэй тэмцээнүүдэд оролцдог.

Боулингийн спортоор хэн ч хичээллэж болох бөгөөд оноо нь ил тод, шударга байдаг. Тамирчид бие биетэйгээ гэхээсээ илүү өөрөө өөртэйгээ өрсөлддөг гэдгээрээ давуу талтай” гэдгийг онцлов.

 
Тэмцээнд амжилт гаргасан тамирчдын нэрс

Ганцаарчилсан төрөл /Эрэгтэй/

Тэргүүн байр-          Д.Нацагдорж /Страйкс клуб/ алтан медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл      

Дэд байр-                 Э.Баторших /Биг боулинг клуб/ мөнгөн медаль, мөнгөн шагнал,  өргөмжлөл

Гутгаар байр-          Б.Оюунболд /Биг боулинг клуб/  хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Ганцаарчилсан төрөл /Эмэгтэй/

Тэргүүн байр-          Б.Мягмарцэнд /Биг зон клуб/ алтан медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл      

Дэд байр-                 С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/ мөнгөн медаль, мөнгөн шагнал,  өргөмжлөл

Гутгаар байр-          Х.Өлзийхорол Биг боулинг клуб/ хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Эрэгтэй хосын төрөл

Тэргүүн байр-          М.Түвшинсанаа, Т.Батбаяр /Мобиком клуб/ алтан медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл      

Дэд байр-                 Ц.Батжаргал, Х.Хишигбат / Дабль икс боулинг клуб/ мөнгөн медаль, мөнгөн шагнал,  өргөмжлөл

Гутгаар байр-          Ц.Молор, Д.Чулуунбаатар хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Эмэгтэй хосын төрөл

Тэргүүн байр-          Т.Нансалмаа, С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/ алтан медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл      

Дэд байр-                 Т.Долгормаа, Ш.Гэрлээ /Страйкс клуб/ мөнгөн медаль, мөнгөн шагнал,  өргөмжлөл

Гутгаар байр-          С.Хандаа, Л.Цэцэгсүрэн хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Холимог багийн төрөл

Тэргүүн байр-          М.Түвшинсанаа, Т.Батбаяр, Б.Оргилмаа /Мобиком клуб/ алтан медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл      

Дэд байр-                 Б.Батхүү, н.Батбаатар, С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/ мөнгөн медаль, мөнгөн шагнал,  өргөмжлөл

Гутгаар байр-          Ж.Содномдорж, Д.Нацагдорж, Ш.Гэрлээ /Страйкс клуб/ хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Эрэгтэй “Мастерс”-ийн төрөл

Тэргүүн байр-          Д.Нацагдорж /Страйкс клуб/ аваргын цом, алтан медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Дэд байр-                  Б.Батхүү /Биг боулинг клуб/ мөнгөн медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Гутгаар байр-          Ж.Цэвэгмид /Страйкс клуб/ хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Эмэгтэй “Мастерс”-ийн төрөл

Тэргүүн байр-          С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/ аваргын цом, алтан медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Дэд байр-                  Т.Нансалмааг /Биг боулинг клуб/ мөнгөн медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Гутгаар байр-          Ш.Гэрлээ /Страйкс клуб/ хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл

Шилдэг тоглогчоор:

Эрэгтэй тамирчин Б.Батхүү 269 оноогоор /Биг боулинг клуб/, эмэгтэй тамирчин Б.Оргилмаа 206 оноогоор /Мобиком клуб/ тус тус шалгарч, мөнгөн шагнал, өргөмжлөл хүртлээ.

 
 

Тэмцээнийн нээлтийн арга хэмжээний үеэр Боулингийн спортыг хөгжүүлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Страйкс клубын тамирчин Ж.Содномдорж, Д.Нацагдорж нарыг биеийн тамир спортын салбарын дээд шагнал “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнаж, урамшууллаа.