Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Намын даргаа сонгох МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр эхэлнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр эхэлнэ. 1,309 төлөөлөгч оролцох уг хурал энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн ажлын тайлан, Хяналтын Ерөнхий хорооны тайлан, XXVII Их хурлаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэх талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлж байсан юм. 

Түүнчлэн МАН уг хурлаар намын даргаа сонгохын зэрэгцээ намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, мөрийн хөтөлбөрөө шинэчлэх аж.