Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн далбаа мандуулж, Их цагаан тугаа цэнгүүллээ

ikon.mn
2017 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол өнөөдөр боллоо. Үүний дараа 10:00 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болсон юм.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүллээ.

Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан заллаа.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба