Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис хаан одон" гардуулж өгөх ёслолын ажиллагаа 11:40 цагт эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ өдөр шагнадаг уламжлалтай.

Гэрэл зургийг mpa.mn

Энэ одонг хүртэх эрхмээр Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар жүдоч Н.Түвшинбаяр тодроод байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч "Чингис хаан одон"-г гардуулж өгөх ёслолын ажиллагаа Морин цагт буюу 11:40 цагт Төрийн ордонд болно.

Мөн өнөөдөр чансаа өндөртэй 128 бөхийн барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Хүчит бөхийн барилдааныг Төрийн түшээд үзэх аж.

Өнөөдөр болох үйл явдлын товчооныг хүргэе.

Цаг Зохиогдох арга хэмжээ Хаана
10:00 Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол Чингис хааны талбай
10:10 Монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт  Чингис хааны талбай
10:40 Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол Чингис хааны талбай
11:40 Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө
12:30 Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна Чингис хааны талбай
12:40 Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ Чингис хааны талбай
12:50 Төрийн тулганы гал бадраах ёслол Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр
14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөө
17:40 Төрийн далбаа буулгах ёслол  Чингис хааны талбай