Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Нүдээ нээ" нэгдсэн жагсаал боллоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Лантуун Дохио" ТББ, "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ хамтран санаачилж нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүнийг гарах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журам зэргийг өөрчлөхийн тулд "НҮДЭЭ НЭЭ" Үндэсний Хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрч буй юм.

Тэд өнөөдөр Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ нээ” нэгдсэн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд хөдөө орон нутгаас хүмүүс ирж оролцсон байна.

Энэ хугацаанд 32,000 гаруй хүн нийгмийн сүлжээнд, 5 аймгийн иргэд болон 10 гаруй улс оронд амьдарч байгаа Монголчууд уг хөдөлгөөнд нэгджээ.

Энэхүү үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээр хүн бүр өөрийн иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөлгүй шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаар руу мэдээлж байхыг жагсаалд оролцогчид уриалав. Мөн өөрийн үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхыг эцэг эхчүүд томчуудад санууллаа.

Хувь хүмүүсээс гадна Улаанбаатар хотод 50 гаруй аж ахуйн нэгж Нүдээ Нээж байгаагаа илтгэн хөдөлгөөний стикерийг үүдэндээ нааж хүчирхийлэгч нарын эсрэг хүүхдэд ээлтэй байгууллага болохоо амлаад байгаа аж.

Ингээд "Нүдээ нээ" нэгдсэн жагсаалаас авсан фото сурвалжилгыг хүргэж байна.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn /Г.Базаррагчаа/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг