Нийслэлийн прокурорын газар, ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтарсан шалгалт хийж БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.
Цагдаагийн байгууллагаас 2017 оны эхний 11 сарын байдлаар энэ төрлийн нийт 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ЦЕГ