Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ өвлийн олимпт оролцох уу?

SPS телевиз
2017 оны 11 сарын 17
SPS
Зураг зураг

Ирэх оны хоёрдугаар сард БНСУ-д явагдах “Пёнчан-2018” өвлийн олимпийн XXIII наадмыг ОХУ-ын баг тамирчид бойкотолж магадгүй байна. Хойд хөршийн баг тамирчид сүүлийн үед орооцолдоод байгаа сэргээшийн асуудлаас болж ийм шийдвэрт хүрчээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Сэр Крейг Риди бойкотлох асуудлын талаар “Энэ шийдвэр тамирчдад хамгийн “хортой” зүйл юм. Сэргээшийн асуудалд орооцолдсон тамирчид орох эсэх нь эргэлзээтэй ч нэр нь холбогдоогүй тамирчид ОУОХ-ны тугийн дор олимпийн наадамд оролцох эрх нь нээлттэй.

Олимпийн наадмыг тэртээ 20-25 жилийн өмнө бойкотолж байсан. Асуудлыг шийдэх зөв гарц энэ биш. Тамирчид ирж оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэж хэвлэлийнхэнд мэдэгдээд байна.

 

Зураг