АНУ-ын цагаар Пүрэв гарагийн орой буюу саяхан Тесла компани анхны ачааны автомашинаа танилцуулжээ.
Дизель хөдөлгүүртэй машинуудтай харьцуулахад аюулгүй, хэмнэлттэй гэх уг бүтээлээ Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск танилцуулсан юм.
Шинэ ачааны автомашин нь
Шинэ машин нь нэг сая миль буюу 1.6 сая километр зам туултлаа эвдрэлгүй ажиллаж чадна гэдэгт Тесла итгэлтэй байгаа гэжээ.
Ачааны машиныг 2019 онд үйлдвэрлэж эхлэх бөгөөд $5,000 төлөөд захиалгаа өгч болох гэнэ.
Бэхжүүлсэн баттерейтэй тул гадны нөлөөнд эвдрэхгүй, хүндийн төв маш дор бүтээгдсэн тул аюул осол багатай гэж танилцуулгад дурджээ. Бас нэг сонирхолтой шийдэл нь машины жолоочийн бүхээг юм. Уламжлалт нэг талдаа суудалтай биш, жолооч голд нь сууж машиныхаа бүх талыг хянаж байхаар бүтээгдсэн байна.
Машины гадна байрлуулсан камер нь замд тааралдах сэжигтэй зүйлсийг өөрөө мэдэрч жолоочид анхааруулдаг байх гэнэ. Одоогоор Германы Даймлер компани энэ оны эхээр хүнд даацын цахилгаан машины загвараа танилцуулсан. Нэг цэнэглэлтээр 350 км зам туулах энэ машинаа хэзээ үйлдвэрлэж эхлэхийг Германчууд мэдээлээгүй юм.
Эх сурвалж: Business Insider