Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Холливудын од Ричард Гир Монголд ирж, Төрийн ордонд зочиллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Холливудын од Ричард Гир Монголд иржээ. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд зочилж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. 

Түүний Монголд ирсэн шалтгаан нь кино хийх гэж байгаа аж. Энэ талаараа уулзалт хийж яваа юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Яг ямар кино хийх нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр удахгүй буцах гэнэ.

Ричард Гир Төрийн ордонд зочлохдоо найз бүсгүй Алехандра Силвагийн хамт ирсэн юм. 


Америкийн нэрт жүжигчин, Холливудын од Ричард Гир нь 1990 онд хийгдсэн "Хөөрхөн хүүхэн" киноны гол дүрд тоглосноороо олонд алдаршсан. 2002 онд "Чикаго" мюзикл киноны дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-ийн шилдэг эрэгтэй инээдмийн жүжигчний шагналыг авч байсан юм.

Мөн Ричард Гир буддын шашинтай бөгөөд өглөг буяны ажил их хийдэг байна.

ВИДЕО: "Хөөрхөн хүүхэн" кино​