Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосчууд iPhone X-ийг таван минутын дотор дуусгажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагт Apple-ийн iPhone X гар утасны захиалга Өмнөд Солонгост эхэлж байгаа юм.

Гэтэл тус бүтээгдэхүүний онлайн захиалга ердөө тав хүрэхгүй минутын дотор дуусчээ.

Тухайлбал SK Telecom компанийн урьдчилсан захиалга нээгдээд 3 минутын дотор эхний багц нь дууссан байна. Өнгөрсөн онд тэд iPhone 7 утасны эхний багцыг 20 минутын дотор дуусгаж байсантай харьцуулбал онцгой тохиолдол болж байгааг мэдээлжээ.

Тэр дотроо мөнгөлөг өнгөтэй загвар нь нэг минут орчим хугацаанд бүгд эзэнтэй болсон байна. Өөр нэг оператор болох KT Corp эхний багцын 20,000 ширхэг iPhone X-ийг 5 минутын дотор дуусгаснаа мэдээлжээ.

Apple энэ удаа Өмнөд Солонгосын зах зээлд 150,000 iPhone X-ийг эхний багц болгон хуваарилсан нь зах зээлийн эрэлттэй харьцуулбал хэтэрхий бага байгааг операторууд мэдээлсэн байна.

Дараагийн багц нь хэзээ нийлүүлэгдэх талаар мэдээлэл байхгүй байгааг тэд мөн мэдэгджээ. Өмнөд Солонгосын зах зээлд 64GB хувилбар нь 1.36 сая вон, 256GB хувилбар нь 1.55 сая воноор зарагдаж байгаа юм.

Харин энэ сарын эхээр зарагдаж эхэлсэн iPhone 8-ийн борлуулалт ноднин жилийн iPhone 7-гийн борлуулалтын 60-70 хувьтай тэнцүү байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Korea Herald