Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын зооглосон бургер Японыг байлдан дагуулж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японд айлчлахдаа гольфийн клубт Америк маягийн үхрийн махтай бургер зооглож байв. Түүнд зориулсан бургерийг Токиогийн элчингийн дүүрэгт байрладаг “Munch’s Burger Shack” хэмээх жижиг түргэн хоолны газрын тогоочоор бэлдүүлжээ.

Трамп ч зоогтоо сэтгэл хангалуун байгаагаа тухайн үед илэрхийлж байв. Харин энэ үйл явдлын дараа Япончууд Трампын хүртсэн бургерийг амтлахаар дээрх хоолны газрыг олноор зорьдог болсон байна.

Бүр зарим нь холоос, хэдэн цаг зарцуулж энэ газарт ирдэг болсон бол зай талбай багатай хоолны газрын гадаа урт дараалал үүсдэг болжээ.

“Munch’s Burger” ч үйлчлүүлэгчиддээ зориулж “Ерөнхийлөгч Трампын багц” нэртэй бүтээгдэхүүн гаргаж, бургер, шарсан төмс, ундааны багцыг 1,400 иенээр (~$12) зардаг болсон байна.

 Трампаар овоглосон бургерийг үнэхээр шүүслэг, амттай болохыг хүмүүс магтан ярих болжээ.

 

Эх сурвалж: Japan Today