Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй “Global Finance” сэтгүүл өнгөрөгч 07-р сард дэлхийн шилдэг цахим банкуудыг шалгаруулсан билээ. Ази, Номхон далайн бүс нутгийн олон орны шилдэг банкуудаас ХААН Банкыг шилдгээр шалгаруулсан бөгөөд шагнал гардуулах ёслол 11-р сарын 02-ны өдөр Лондон хотноо болж, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл шагналыг гардан авлаа.
ХААН Банк нь цахим банкны үйлчилгээний хөгжүүлэлтэд түлхүү анхаарч, цахим сувгийн шинэлэг, дэвшлүүдийг цаг алдалгүй нэвтрүүлсний үр дүнд АТМ-аар хийгдэж буй нийт гүйлгээний 77%, ПОС-оор хийгдэж буй гүйлгээний 40%-ийг ХААН Банк дангаар эзэлж байна. Мөн зөвхөн гар утсаараа дамжуулан 1.1 сая харилцагч банкны үйлчилгээг шуурхай, хялбар авч байна.
Цахим банк нь харилцагчид хүссэн цагтаа, хүссэн газраасаа банкны үйлчилгээг шуурхай, хялбар авах боломж олгохоос гадна зардал хэмнэх давуу талтай. Орчин цагийн завгүй хүмүүсийн төгс хэрэглээ болсон цахим банкны үйлчилгээг ашиглаж, цагаа хэмнэн амьдралдаа их цаг зарцуулдаг эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.
Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч - ХААН Банк