Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1-р хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд 10 үйлдвэрийг сонгон шалгаруулалт хийнэ. Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын эхний үе шат хэрэгжсэнээр 4,000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна.
Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн барилга угсралтын ажлыг үе шаттай эхлүүлнэ. 2018 онд энэ орчимд цэвэр ус дамжуулах шугам 4 километр, бохир усны шугам 4.9 километр, дулаан дамжуулах шугам 1.1 километр, авто зам 3.2 километр, 35 кВ ын цахилгаан дамжуулах шугам 1.8 километрыг барих ажлуудын 50 хувийг хийж дуусгах юм. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд Хан-Уул, Баянгол дүүргүүдэд 301 айлын орон сууцыг энэ онд ашиглалтанд оруулсан бол ирэх онд 816 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар үндсэн чиглэлдээ тусгажээ.
“Байгаль орчин, ногоон хөгжил” бүлэгт хог хаягдал сэргээн ашиглах Нийслэлийн орчны бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, арчилгаа, хамгаалалтыг 98 гудамжинд хийж, дүүрэг бүрт бичил цэцэрлэг байгуулах зорилт туссан байна.
“Нийгмийн хөгжил” бүлэгт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засварын ажлыг гүйцэтгэж, түргэн тусламжийн парк шинэчлэлт хийнэ.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 2018 онд Ерөнхий боловсролын 6 сургуулийг 3 ээлжээс гаргахаар төлөвлөсөний дээр
Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
НИТХ-аас “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хангалттай биелэсэн гэж үзжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс