“Япон дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт Монголын хүүхдийн ордонд болох гэж байна.
Дууны уралдаан 10:00-13:30 цаг хүртэл үргэлжилнэ.
Уг уралдаанд сургууль бүрийн төлөөлөл болсон тус бүр нэг оролцогч япон хэл дээр өөрсдийн сонгосон дууг дуулж, дуулах ур чадвар болон илэрхийлэмж зэргээр хоорондоо өрсөлдөнө. Улаанбаатар хот болон алслагдсан дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 17 сурагч оролцохоор бүртгүүлжээ.
ШАГНАЛ:
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Нийслэлийн боловсролын газар, Монголын хүүхдийн ордон хамтран уралдааныг зохион байгуулж байгаа аж.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй 320-777 утсаар холбогдоорой.
Эх сурвалж: Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам