Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-д өнөөдөр болсон газар хөдлөлтөд Монгол иргэн өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй"

ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14:29 цагт 5.4 балл, 16:49 цагт 4.6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна.

БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна. Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэв.

Гадаад харилцааны яам Солонгост байгаа Монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ГХЯ