Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Иргэдээ орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлнэ

ikon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын  хуралдааны үеэр үг хэллээ.

Тэрбээр хэлэхдээ “2017 он эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэлтэй жил байсан ч гэлээ Улаанбаатар хот өмнөө тавьсан нийгэм эдийн засгийн зорилтоо хангалттай хэрэгжүүлж чадлаа. МАН бол зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчин. Энэ утгаараа бид удахгүй улирах оноо иргэндээ  ээлтэй, аюулгүй хот болоход анхаарсан. Уг зорилтынхоо хүрээнд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт ахиц гарахуйц ажлыг хийсэн. 

Мэдээж хотын тулгамдсан асуудал болох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, гадаадын зээл тусламжаар томоохон гүүрүүдийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг эхлүүлээд байна. Харин ирэх онд бидний гол тавих зорилт бол “Хот, нийтийн аж ахуйн салбарт” онцгойлон анхаарч, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө  ажиллана. Түүнчлэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа үргэлжлүүлнэ. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхдээ агаарын бохирдлыг бууруулах зорилттой уялдуулан, иргэдээ орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилт тавьсан юм. 

Монгол  Улсын Засгийн газраас Улаанбаатар хотод барих сургууль, цэцэрлэгийн тоог эрс нэмсэнтэй холбогдуулан газар чөлөөлөлт эрчимтэй хийгдэнэ. Эрүүл мэндийн салбарт дүүргийн эмнэлгүүдийн  барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ, нийгмийн салбарын бодлогоо ч  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтыг 2018 оны үндсэн чиглэлд тусгаад байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчид хуулийн хугацаанд багтаан үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах учиртай. Ингэснээр бид энэ үндсэн чиглэлийн заалт бүртэйгээ уялдуулан ирэх оны төсвөө  Нийслэлийн иргэдийн хуралд өргөн барина” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ВИДЕО: