2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
09:00
S28
10:00
S28
11:00
S44
10°
12:00
S44
11°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°
18:00
S44
14°
19:00
S44
13°
20:00
S44
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Билл Гэйтс цоо шинэ хот байгуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 200,000 хүн амтай, “ухаалаг хот” байгуулахаар болсон байна.

Түүний байгуулсан хөрөнгө оруулалтын Belmont Partners компани эхний ээлжинд $80 саяар энэ төслийг санхүүжүүлж байгаа гэнэ. Шинэ хот нь “хамгийн орчин үеийн”, “ирээдүйг харуулсан”, “өндөр технологитой” байхаар төлөвлөгджээ.

Хотыг байгуулахаар Аризона мужийн баруун өмнөд хэсэгт 24,800 акр газар худалдаж авсан байна. Энд сургууль, орон сууц, ажлын байр, үйлчилгээний газруудыг барьж босгох гэнэ.

Хотын нэрийг Бэлмонт гэж өгөхөөр тохирчээ. Хот байгуулалт, дэд бүтцийн хувьд хамгийн ухаалаг шийдэлтэй, мөрөөдлийн хот болно гэж Belmont Partners мэдэгдэлдээ өгүүлжээ.

Google компани бас Канадын Торонтод Quayside нэртэй өндөр технологийн хотхон байгуулж байгаа. Билл Гэйтсийн санаачилга нь үүнтэй адилхан юм.

Хотын бүтээн байгуулалт хэзээ эхлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Independent

 

x