Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

REUTERS: Хятадын хилийг чиглэсэн Монголын нүүрстэй машины цуваа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ройтерс агентлаг Монгол-Хятадын хил рүү чиглэсэн ачааны машины урт дарааллыг сурвалжилжээ.

Нүүрс тээвэрлэсэн мянга мянган ачааны машины цуваа 30 орчим километр үргэлжилсэн дараалал үүсгэж, 7-10 хоног хүлээдэг болохыг уг видео дүрсэнд өгүүлжээ.

Нүүрстэй машинууд зарим хориотой барааг хилээр гаргах гэж оролдсон нь Хятадын хилийнхнийг хяналтаа чангатгах шалтгаан болсон тул ийнхүү урт дараалал үүсдэг болсон гэнэ. Жолооч нар машиндаа унтаж, хооллож дарааллаа хүлээдэг тухай өгүүлжээ. Нойр дутуу, согтуурхсан жолооч нар осол гаргах нь түгээмэл гэнэ.

Энэ асуудлыг шийдэх гарц нь төмөр зам боловч санхүүжилтийн асуудлаас болоод төсөл нь зогссоныг Ройтерс тайлбарласан байна.