Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамчууд iPhone X-ийн хамгаалалтыг нэвтэлдэг маск бүтээсэн гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын кибер аюулгүй байдлын Bkav компани шинээр гарсан iPhone X гар утасны Face ID буюу нүүрээр таньж нэвтрэх системийг нэвтэлдэг маск бүтээснээ зарлажээ.

3 хэмжээст хэвлэгч, 2 хэмжээст зураг, нүүр будаг ашиглаж хийсэн маск нь Apple-ийн хамгаалалтын системийг хуурах чадвартай гэж тэд танилцуулсан байна.

Тэдний үзүүлсэн видео дүрсэнд эхлээд маскаар iPhone X-д нэвтэрсний дараа туршилтыг үзүүлж байгаа хүний нүүрээр түвэггүй нэвтэрч байгааг харуулжээ.

Bkav компани энэ маскаа $150-аар үнэлж байгаа гэнэ. Арваннэгдүгээр сарын 5-нд шинэ гар утсыг худалдаж авмагцаа судалгааг эхлүүлж, долоо хоногийн дотор нэвтрэх аргыг олсон гэж тэд тайлбарлажээ.

Харин Apple компанийн зүгээс ингэх боломжгүй гэдгийг iPhone X-ийн нээлтийн үеэр мэдээлсэн. Apple-ийн инженерүүд мэргэжлийн маск бүтээгчид, нүүр будагчидтай Холливүүдэд хамтран ажиллаж, Face ID-ийг нэвтлэх боломжгүй гэдгийг баталсан тухай тус компанийн дэд захирлуудын нэг Фил Шиллер ярьж байсан юм.

Гэхдээ Шиллер биометрик системүүд нь төгс биш, нэг сая хүн тутамд нүүрний хэв нь давхцах нэг тохиолдол байх боломжтой гэж тайлбарлаж байв. Харин хурууны хээний хувьд 50,000-д нэг тохиолдох магадлалтай гэсэн юм.

Эх сурвалж: The Verge