2018/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
15:00
S45
18°
16:00
S45
18°
17:00
S102
17°
18:00
S44
18°
19:00
S44
17°
20:00
S44
17°
21:00
S32
15°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
12°
01:00
S32
12°
02:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын Холбооны улсууд нэгдсэн зэвсэгт хүчинтэй болохоор тохиролцлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN

Франц, Герман улсуудын 70 жил зүтгэсэн Европын нэгдсэн армитай болох үзэл санаа хэрэгжихэд ойртлоо.

Даваа гарагт Европын Холбооны гишүүн 23 улсын төлөөлөл Их Британийг тус холбооноос гарсны дараа нэгдсэн армитай болох гэрээнд гарын үсэг зуржээ.

1950-аад оноос яригдаж эхэлсэн уг санааг Их Британи ганцаар эсэргүүцсээр ирсэн юм. Харин өнөөдөр Британи Европоос салж, АНУ Европоос зайгаа барих болсон нь удаан яригдаж ирсэн уг үзэл санаа биелэлээ олох боломж нээгдэж байна.

Даваа гарагт 23 орны гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар Брюссельд цуглаж, нэгдсэн арми байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр ирэх сард засгийн газрын тэргүүнүүд нь гэрээг батлах нөхцөл бүрдэж байна.

“Өнөөдөр бид түүхэн алхам хийлээ. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллахаар болсон нь Европын хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм” гэж Германы гадаад хэргийн сайд Зигмар Габриель сэтгүүлчдэд мэдээлжээ.

Гэрээнд батлан хамгаалах асуудлаа хариуцдаггүй Дани, Ирланд, Португал, Мальта улсуудаас бусад бүх Европын Холбооны гишүүд нэгдсэн байна. Төвийг сахидаг уламжлалтай Австри улс сүүлд нэмэгдэхээр болжээ.

Үүнээс өмнө гадаад орнуудад явагддаг цэргийн ажиллагаанд Европчууд АНУ-ын дэмжлэгт түшиглэдэг байсан. Тэгвэл Дональд Трампын тусгаарлах үзлийн нөлөөгөөр тэд өөрөө асуудлаа шийддэг болох замд орж байна.

Эхний ээлжинд Европын нэгдсэн арми нь 5 тэрбум еврогийн төсөвтэй байх гэнэ. Мөн 2014 онд ОХУ Крымийг Украинаас салгаж авсан нь Европчуудыг батлан хамгаалах нэгдсэн бодлоготой болгоход хүргэсэн гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters

 

x