Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Орон байрны ХУЛГАЙГААС сэрэмжлүүлж байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б-ын өвлийн сууцны цонхыг эвдэж “Samsung” /42/ инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б хулгайлсныг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, урт, богино хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш айл, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.