Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн сая сая оюутнууд “сайн ах”, “сайн эгч”-ийн эрэлд гардаг болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-д их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн өр үндэсний хэмжээний маш том асуудал болоод байгаа.

Pew судалгааны байгууллагын тооцоолсноор яг одоо Америкчууд нийтээрээ $1.3 их наядын сургалтын зээлтэй байгаа нь 10 жилийн өмнөхөөс 2.5 дахин өссөн дүн гэнэ. Сургалтын зээл нэмэгдэх болсон шалтгаан нь суралцах оюутны тоо нэмэгдсэн, сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбоотой.

Төлбөрөө зарим нь өр тавьж төлдөг бол нөгөө хэсэг нь SeekingArragement.com хэмээх танилцах сайтаар “сайн ах”, “сайн эгч”-тэй танилцаж, асуудлаа шийддэг байна. Тус сайтад 2016 оны байдлаар 2.5 сая оюутан бүртгүүлээд байжээ. Массачусетсийн Технологийн их сургуулийн төгсөгч Брэндон Уэйдийн 2006 онд үүсгэсэн сайт өнөөдөр 10 сая орчим гишүүнтэй, Америкийн оюутнуудын хамгийн том танилцах сайт болоод байгаа гэнэ.

Хоёр жилийн өмнөөс сайтын үүсгэн байгуулагч нь бүртгүүлсэн гишүүд дотор их сургуулийн мэйл хаягтай хүн олон болсныг ажиглаад оюутнууд руу чиглэсэн “Sugar Baby University” гэсэн сурталчилгааг эхлүүлж, төлбөрийн зовлонтой оюутнууд руу үйл ажиллагаагаа чиглүүлсэн юм байна.

Оюутнууд тус сайтад сарын $20-ын гишүүнчлэлийн эрх (Sugar Babies) авч нэгддэг бол мөнгөтэй хүмүүс (Sugar Daddies, Sugar Mommas) сарын $80 төлж бүртгүүлдэг ажээ. Хүнтэй танилцсан оюутнууд сургалтын төлбөрөө төлүүлсний хариуд янз бүрийн нөхцөлтэй гэрээ байгуулдаг гэнэ. Үүнд оройн хоолонд орох, арга хэмжээнүүдэд бараа болох, амралтанд хамт явах, цаашлаад дотно харилцаанд орох нөхцөл хүртэл байдаг ажээ.

Сайтынхны мэдээлснээр бүртгүүлсэн “сайн ах” нар нь жилд дунджаар $250,000-ын орлоготой, дунджаар $1.5 саяын хөрөнгөтэй хүмүүс байдаг гэнэ. Гэхдээ энэ бол өөрсдөө мэдүүлсэн тоо тул бодит байдлаас зөрөх магадлалтай гэжээ.

 

Эх сурвалж: Business Insider