Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эсрэг авсан эдийн засгийн хоригийг зөөлрүүлэх саналыг Дональд Трамп гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Вьетнамаас Филиппин рүү нисэхийнхээ өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эсрэг хэрэгжүүлсэн эдийн засгийн хоригийг сулруулж, Кремльтэй эвтэй байх саналаа хэлжээ.

Трамп “Бид хамтарч ажиллах нь үр дүнтэй гэдэгт би итгэлтэй байна. Хариултыг нь та бүхэн мэдэж байгаа. Бид Сирийн, Хойд Солонгосын, Украины, терроризмийн асуудлуудыг шийдэхэд хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэж санаагаа тайлбарласан байна.

“Оросын эсрэг ямар хүнд хориг тавьсныг хүмүүс сайн мэдэхгүй байгаа. Одоо түүнийгээ зөөлрүүлж, эвдэрсэн харилцаагаа сэргээх цаг нь болсон” гэж тэр хэлжээ.

Трамп өнгөрсөн оны наймдугаар сард нэмж тавьсан хоригоо ноцтой алдаа гээд энэ нь “Америкийн компаниуд, Европын холбоотнуудын эрх ашгийг хохироосон” явдал гэж дүгнэсэн байна.

Бямба гарагт тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай товч уулзсаныхаа дараа Путин түүнд Оросын тал 2016 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдоогүй гэж хэлснийг зарлаж байв. Тэр бас Путины үгэнд итгэж байгаагаа хэлсэн юм.

Трамп Вьетнамын хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ “Ерөнхийлөгч Обама бас Оростой хамтрах хүсэлтэй байсан. Гэвч тэр хувь хүнийхээ хувьд нийцэж чадаагүй юм” гээд өөрийгөө Путинтай илүү ойлголцох чадвартайг ярьжээ.

“Бусад улс үндэстнүүдтэй ойртон нөхөрлөх нь сайн зүйл, муу юм огт биш. Надад итгээрэй. Энэ бол үнэхээр сайн зүйл” гэж тэр эцэст нь хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider