2018/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
15:00
S45
18°
16:00
S45
18°
17:00
S102
17°
18:00
S44
18°
19:00
S44
17°
20:00
S44
17°
21:00
S32
15°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
12°
01:00
S32
12°
02:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сумны шархтай Хойд Солонгосын цэрэг хил давж иржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

Хоёр Солонгосыг тусгаарлаж байдаг зэвсэггүй бүс (DMZ)-ийн харуулын хэсгээр өнөөдөр Хойд Солонгосын нэг цэрэг зугтаж ирсэн тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.

Зугтах үедээ Хойд Солонгосын цэргүүдэд буудуулж, шархдсан түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Оргож ирсэн цэргийн биеийн байдал ямар байгааг армийнхан нууцалж байгаа ажээ.

DMZ нь 250 км урт, 4 км өргөн зурвас шугам бөгөөд хоёр талаасаа зэр зэвсгийн өндөр хамгаалалт дор байдаг. Тиймээс хүн нэвтрэх бараг боломжгүй гэж үздэг юм.

Сүүлийн гурван жилийн дотор дөрөв дэхь удаагаа Хойд Солонгосын цэрэг оргож ирсэн нь энэ ажээ. Үүнээс өмнө өнгөрсөн зургаадугаар сард нэг цэрэг, 2015, 2016 онуудад нэг нэг цэрэг оргон ирж байсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News

 

x