Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

62 настай мистер Биний залуу, шинэ эхнэр гурав дахь хүүхдийг нь төрүүлж өгөхөөр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

Дэлхий нийтэд мистер Бин нэрээр танил болсон Британий жүжигчин Рован Аткинсон дэлгэцээс холдож, олон жил чимээгүй амьдарсны эцэст дахин олны анхаарлын төвд орж иржээ.

Одоо 62 настай Аткинсон энэ удаа 33 настай шинэ найз бүсгүйгээсээ төрөх гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар болсон байна.

 
 
Аткинсоны шинэ эхнэр Луйза Форд

Түүнийг 2015 онд өөр эмэгтэйтэй уулздаг болсон тул эхнэр Сунетра Састригаас салсан тухай мэдээлж байсан. Аткинсон гэр бүл салахдаа Лондон хотын баруун дүүрэгт $23 саяын хаус экс эхнэртээ авч өгсөн гэдэг. Харин шинэ эхнэртэйгээ эхэлсэн амьдрал нь удтал нууц хэвээр байсан юм. Аткинсоны шинэ эхнэрийг Луиза Форд гэдэг, бас жүжигчин мэргэжилтэй. Тэр экс эхнэрээсээ төрүүлсэн 23 настай хүү, 22 настай охинтой.

Аткинсоны шинэ эхнэр хөл хүнд болсон тухай мэдээ гарахаас сарын өмнө түүний охин Лили өөрийн нэрнээс Аткинсон гэх нэрийг халж, ээжийнхээ нэрээр овоглох болсон юм.

 
Аткинсон анхны эхнэр болон охины хамт

 

Эх сурвалж: DailyMail